Бидний Тухай

“GobiScholars Academy”-ийн “Spring Scholars 2025” хөтөлбөрийн “Passion Project” хичээлийн хүрээнд таван гишүүн нэгдэж “Suray.online” төслийг санаачлав.

Уг төслийг эхлүүлэх болсон гол шалтгаан нь ЭЕШ-ын эрх авах Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх үнэ төлбөргүй, бие даан суралцах цахим материалын хүртээмж хангалтгүй байсантай холбоотой.

Төслөө хэрэгжүүлэхийн өмнө бид ахлах ангийн 300 гаруй сурагчдаас судалгаа авч, түүний дүн шинжилгээнд үндэслэн энэхүү төслийг эхлүүлсэн.

Бидний зорилго

Бидний эрхэм зорилго нь Монгол хэл, бичгийн шалгалтын жишиг материал, зөвлөмж, дасгал ажлыг цахим орчинд хүртээмжтэй, ойлгомжтой, үр дүнтэй хэлбэрээр хүргэхэд оршино.


Вэбсайтыг бүтээсэн:

21-р сургууль, 12а анги

Очир-Эрдэнэ

ochir-erdene@nit.edu.mn